Шууд Chart

Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн тэтгэлэгт Өмнөговийн 45 оюутан хамрагдав

2019-09-16 11:56:35

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК 2015 онд хамтран ажиллах гэрээг хийж "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г байгуулсан. Тус сангийн тэтгэлэгт хөтөлбөрийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж 200 орчим оюутныг хамруулсан байна. 2019-2020 оны хичээлийн жилд шинээр 20 оюутан шалгаруулалтад тэнцэж батламжаа гардан авсан бол сурлагын голч дүн болзолоо ханган сурч байгаа 25 оюутан тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээгээ сунгав.

Говийн оюу хөгжлийг дэмжих сан оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хариуцдагаараа онцлог юм. Оюутнууд төгсөөд аймаг орон нутагтаа ажиллах ёстой нь уг тэтгэлэгт хөтөлбөрийн давуу тал өндөр хариуцлага юм.

Сурвалжлагч: Үүрийнтуяа

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн тэтгэлэгт Өмнөговийн 45 оюутан хамрагдав  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй