Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг Орхон, Шарын гол сумдын дэд бүтэц, хадлан тэжээл, хүнсний ногоо хураалтын байдалтай газар дээр нь танилцжээ.
Орхон сумын тухайд өвөлжилт 85 хувьтай байна. Энэ онд нийт 1438.08 га талбайгаас 21388.97 тн ургац хураан авахаар баланс гарч өнөөдрийн байдлаар 12 төрлийн таримал ургамлыг 224.21, га талбайгаас 3057.16 тн ургацыг хураан авсан байна. Ургац хураалтын үеэр ажиллах 900 орчим ажиллах хүчний захиалга өгч байгаа хэдий ч зарим их, дээд сургууль, коллежуудын оюутан залуус үйлдвэрийн дадлагад гарсан байна.
Мөн 2012 онд Холбооны бүгд найрамдах Герман улсын "МоМо" төслийн хүрээнд есдүгээр цэцэрлэгт хийгдсэн бохир цэвэрлэх байгууламжийн гэмтсэн тоноглолыг засварлах гээд хоёр асуудал тус сумын тухайд хүндрэлтэй байгаа юм байна. Харин бусад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал хэвийн үргэлжилж байгаа талаар Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай ярилаа.
Харин Дархан-Уул аймгийн Шарын гол сумын өвөлжилт 76.8 хувьтай. Тус сумын тухайд хоёрдугаар цэцэрлэгийн өргөтгөл, Эрүүл мэндийн төвийн дулааны шугамын асуудал хүндрэлтэй байна. Харин “Шарын гол” ХК ачихад бэлэн 220.000 тн нүүрс байгаа бөгөөд Дулаан шарын гол ТӨХК-д нүүрсний нөөц 315 тн буюу 10 хоногийн нөөцтэй. Халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 15-наас эхлэн орон сууцны хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж эхэлжээ.
Харин малчид 4932 тн өвс, 231 тн тэжээл бэлдэх даалгавартай байгаагаас өнөөдрийн байдлаар 129 тн өвс хураан авсан байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 471.5 мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахад 45.2 тн байгалийн хадлан, 7.07 мянган тн хүчит тэжээл болон гар тэжээл шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 3796 тн байгалийн хадлан бэлтгэжээ.
Хадлангийн ургац, гарц сайн байгаа бөгөөд 1 га талбайгаас дунджаар 5 цн өвсийг хадаж авах боломжтой. Ажлын хэсэг Хонгор сумын 12 өрх малчин айл нэгдэн хоршоо байгуулж хамтдаа өвс тэжээл, хадлангаа бэлтгэж байгаатай танилцсан юм.
Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүй нөөцөд 30 тн өвс, малын тэжээлийн хивэг 20 тн байна. Цаашид хадлан тэжээл, намрын ургац хураалт үргэлжлэн явагдах бөгөөд өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал аймгийн хэмжээнд 90 гаруй хувьтай байна.
| Дархан-Уул аймагт өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай байна | ||
| Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.