Шууд Chart

Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар Ардын багш О.Балжиннямын халааг авна

2019-09-16 14:05:28

Монголын жүдо бөхийн холбооны удирдлага болон Монголын жүдо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо өнгөрсөн мягмар гарагт мэдээллэсэн билээ.

Иймд түүний оронд Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилжээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авах аж. 

Х.Болдбаатар нь 1998 онд БНСУ-ыэ Пусан хотод болсон Азийн наадмын жүдогийн 71 кг-ын жинд алт, 1997 онд Бельград хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73  кг-ын жинд хүрэл, 1996, 1997 оны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байв.

Тэгвэл түүний медаль авч чадаагүй тэмцээнүүдээс шавь нар нь энгэрээ гоёж байна. жишээ нь олимпийн анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр юм.

Мөн Х.Болдбаатар нь Риогийн олимпийн циклд БНХАУ-ын жүдогийн бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар дөрвөн жил ажиллаж байсан туршлагатай. Тиймдээ ч ирэх оны Токиогийн олимпид шигшээ багаа өөрөө бүрдүүлэн оролцох юм байна.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар Ардын багш О.Балжиннямын халааг авна  
Үзсэн: 1811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-09-17 10:06
Монголд Балжаа аврага шиг жудагтай хүн л хэрэгтэй аврага бол их гавьяа байгуулсан хүн танд эрүүл энхийг хүсьё
Зочин [127.0.0.xxx] 2019-09-16 21:41
Neg heseg bayachuud, darga nariin reketchin bolood tuuj yavsan.Odoo undsen ajilaa hiih tsag n boljdee.ovooshdee.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-16 20:04
Монгол улсад балжиннямаас өөр дасгалжуулагч байсымуу
Ard [127.0.0.xxx] 2019-09-16 19:55
Mongol hun udurdaj bolohgui yum baih daa tseber hujaagiin shees shuu urd jiluuded hujaagiin dasgaljuulagch bolood yabaad baisan hereg alga
БАЯНХОНГОРООС [127.0.0.xxx] 2019-09-16 18:11
ОУХМ Э.Энхбат начинг өөрөө зөвшөөрвөл багтаа авах хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2019-09-16 17:25
gadnaas l hvn urih heregtei oorsdoo bvtehgvi dee
Зочин [127.0.0.xxx] 2019-09-16 17:15
Ингээд ажлаа хүлээлгээд өгчих хэрэгтэй байхгүй юу. Үндэсний бөхийн холбоо шиг унжигнаад бие,биеэ идээд самуураад байхгүй сайн байна Балжинням аврагад сайн сайхныг ерөөе
БАЯНХОНГОРООС [127.0.0.xxx] 2019-09-16 16:43
Булганы Энхбат начинг багтаа авч ажиллуулах хэрэгтэй шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-16 16:41
Болдбр жүдогийн ДАШТээс мэдаль аваагүй байхаа . Тааж бичиж болохгүй, сайн нягтлах хэрэгтэй шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-16 16:39
Baljaa avarga hiidegee hiisen hun.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-16 16:37
Овоо зөв шийдэр гарчээ
ДД [127.0.0.xxx] 2019-09-16 16:27
Хөдөлмөрийн баатар, Ардын багш О.Балжаа аварга ер нь сайн ажилласан гэж ард түмэн үнэлдэг. Сайн дасгалжуулагч бас сайн бөх шүү. Шинээр томилогдож буй ахлах дасгалжуулагчид амжилт хүсье. Сайн зөв, өв залгамжлаарай. Амжилт өргөё.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-16 16:24
баяр хүргэе,Ёстой зөв шийдвэр гаргасан байна шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-16 15:58
Zuv hunee tavijee... amjilt
ЗОЧИН [127.0.0.xxx] 2019-09-16 15:51
АМЖИЛТ ХҮСЬЕ. ОЛИМПИЙН ОЛОН МЕДАЛЬ АВЧИРАХ ТАМИРЧИНГ ТӨРҮҮЛЭЭРЭЙ??? ӨӨРТ ЧИНЬ ТУРШЛАГА БАЙГАА ШҮҮ.

Бидэнтэй нэгдээрэй