Шууд Chart

Арван компанийн хувьцааны ханш өсчээ

2019-09-17 09:20:44

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 43,220,404 төгрөгийн үнийн дүн бүхий 116,864 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL+12.56%) болон "Дархан Хөвөн" ХК (DAH +11.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU-5.44%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB-2.44%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.14 хувиар буурч, 19449.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,477,742,983,381.45 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Арван компанийн хувьцааны ханш өсчээ  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй