Шууд Chart

Гавьяатууд өрсөлдөгчөө хүлээхээр боллоо

2019-09-18 16:23:23

“Нур-Султан-2019” ДАШТ-ий чөлөөт бөхийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд эхний барилдаанаа хийлээ.

Тэрбээр “Рио-2016” олимпийн болон 2017, 2018 оны дэлхийн аварга Рисако Кавайтай хүч үзэж оноогоор цэвэр ялагдлаа.

Түүнчлэн 76 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, гавьяат тамирчин О.Бурмаа тэгшитгэлийн барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга БНХАУ-ын Зоу Кианд 2:5-аар дийлдлээ.

Ингэснээр манай гавьяатууд өрсөлдөгчөө хүлээхээр л болж байна. Тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарвал маргааш дагаж барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяатууд өрсөлдөгчөө хүлээхээр боллоо  
Үзсэн: 5442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-20 12:03
Долгорсүрэнгийн хүүхдүүдэд очоод дордоод б.гаа чөлөөт бөх.
Zochin [127.0.0.xxx] 2019-09-19 12:33
Zaluuchuudaa yavuulaach ee
Зочин [127.0.0.xxx] 2019-09-18 17:22
Чөлөөтийхөн бүгд огцрох болжээ
Зочин [127.0.0.xxx] 2019-09-18 17:12
Hel amtai , Avilgald idegdsen Battulga gegch huneer udirduulsan xumuus bugd ylagdana oilgomjtoi shtee. Dampuurzan Choliit Boxiin Xolboo
ивии ивии [127.0.0.xxx] 2019-09-18 17:07
Хөгшчүүл нэг нэг барилдаад ядарч л яваа юм байна даа хөөрхийс

Бидэнтэй нэгдээрэй