Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ

2019-09-19 13:07:14

Японы нийслэл Токио хотноо явагдаж буй мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээний макүшита зиндаанд Монгол Улсын бөх, озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зургаа дараалан ялж, Чиёонокүнигийн хамт башёг тэргүүлж эхэллээ.

Тэрүнофүжи комүсүби асан Чиёооторид дохёны захад шахагдсан ч сандарч тэвдэлгүй давсан. Барилдааны дараа “Барилдаан сэтгэлд хүрээгүй ч ялж чадлаа. Үзэлцээд өгье гэж бодсон ч өөрийгөө хүчээр тайвшруулсан. Дээд зиндаанд ч барилдаж байлаа. Надтай адилхан гэмтлээр чансаа буурсан бөх” гэж ярьсан байна.

Тэрбээр озэки цолтой 14 башё барилдаж, эзэн хааны цом хүртэж байсан ч өвдөгний гэмтэл, чихрийн шижин өвчний улмаас жонидан хүртэл унаж байлаа. Банцүкэ нь макүшитагийн 27-д бичигдэж байна. Түрүүлэх юм бол макүшитагийн дээд хэсэгт дэвших болно.

Түүнтэй даваа ижил нэг бөх байгаа нь мөн л гэмтлээр унасан Чиёонокүни. Дээд зиндаанд 25, жюүрёод 16 башё барилдсан тэрбээр энэ жилийн нэгдүгээр сарын тэмцээнд гэмтэж, гурван башё барилдаагүй тул макүшитад унаад байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ   
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй