Шууд Chart

С.Цэрэнчимэд, Х.Болортуяа нар тэмцээнээ өндөрлүүллээ

2019-09-19 13:32:07

“Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дагах барилдаанд Пан-Америкийн наадам болон Пан Америкийн хошой аварга Эквадорын туршлагатай бөх Лиссете Антес Кастильод 4:8-аар ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Нөгөө дэвжээн дээр 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөн дагах барилдаанаа өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Ван Шиакиантай хийж 6:10-аар ялагдав.

Уг нь манай бөхчүүд ялсан бол нэг нь "Токио-2020" олимпийн эрхийн төлөө, нөгөө нь хүрэл медалийн төлөө барилдах байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Цэрэнчимэд, Х.Болортуяа нар тэмцээнээ өндөрлүүллээ  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй