Шууд Chart

Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын шинэ бүрэлдэхүүн тодорчээ

2019-09-20 13:18:31

Японд болсон ДАШТ-ий дараа Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн билээ.

Улмаар Монголын жүдо бөхийн холбооноос шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар томилогдсон юм.

Тэрбээр Токиогийн олимп хүртэл хамтарч ажиллах дасгалжуулагчийн багаа бүрдүүлжээ.

Үүнд гавьяат тамирчин Д.Цэрэнханд, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Б.Батгэрэл  нар багтсан байна.

Сонирхуулахад, Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нар гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, ирэх бүтэн сайнд эх орондоо ирэх гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын шинэ бүрэлдэхүүн тодорчээ  
Үзсэн: 4119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-21 17:27
Budmaadaa ajiliin ondor amjilt huseed bagsh tanii garaas delhiin aldartanguud olnoor torno gedegt itgeltei bna
Зочин [127.0.0.xxx] 2019-09-21 10:02
Шигшээ багийн дасгалжуулагч ийм олон хүн байдаг юм бол Цагаанбаатар,Эрдэнэт Од нар яагаад багтсангүй вэ? Энэ Монгол улсын эрх ашиг шүү!
Zochin [127.0.0.xxx] 2019-09-22 15:08
Erdenet od doo dahij songogdoh bolomjgui. Bugd bagaaraa halagdaj bhad gantsaaraa uldeh bolomjgui. Tegeed ch ungu mungunii hun Tsagaanbaatar bol buh ohiduudaa huchirhiileh blgui. Tsagaanbaatartai untsan ohin temtseend yvna xaxa
Зочин [127.0.0.xxx] 2019-09-20 22:02
Халиуний Болдбаатар бол яааг оносон сонголт. Манай ардын багш ч бишээ.

Бидэнтэй нэгдээрэй