
Узбекистаны нийслэл Ташкент хотноо олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн зохион байгуулагдлаа.
Дэлхийн 70 орны эрэгтэй 231, эмэгтэй 190, нийт 421 жүдоч оролцоход 29 улс шагналын тавцанд зогсчээ.
Манай улс энэ удаад дөрвөн эрэгтэй, таван эмэгтэй тамирчнаа оролцууахад Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Бишрэлтийн Хорлоодой мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр Казахстан, Азербайжан, Израйл, Мороккогийн тамирчдыг ялсан бол аваргын төлөө -48 кг-ын жингийн олимп, дэлхийн мөнгөн медальт БНСУ-ын Жон Бо-Кюүньд ялагджээ.
Харин эрэгтэй жүдочдоос хамгийн өндөр амжилтыг ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн үзүүлж, долдугаар байр эзэлсэн байна.
Түүнээс өөр манай нэг ч жүдоч шилдэг наймд шалгарч чадсангүй. “Ташкент-2019” Гран При ОХУ-ын жүдочид таван алт, хоёр мөнгөн медальтай тэргүүлсэн бол эзэн орон Узбекистан хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтайгаар удаалсан юм.
Харин жүдо бөхийн эх орон Япончууд гурвуулаа ирээд хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Тэднээс түрүүлэх хамгийн өндөр магадлалтай нь “Рио-2016” олимпийн аварга Машү Бейкер байсан ч -90 кг-ын жинд түрүүлэх хувьтай Шведийн Маркус Неймэнд ялагдаж, хүрэл медаль хүртсэн юм.
IJF-ийн дэлхийн цувралын дараагийн тэмцээн Бразилийн нийслэл Бразилиа хотноо ирэх аравдугаар сарын 6-нд зохиогдох бөгөөд Гранд Слам тэмцээнээр үргэлжилнэ.
ОУХМ Б.Хорлоодой Ташкентын дэвжээнээс мөнгөн медаль хүртэв | ||
Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.