Шууд Chart

Томас Күүк компанийг "Аврах" хэлэлцээ бүтэлгүйтлээ

2019-09-23 16:49:12

Агаарын тээврийн болон  аяллын үйлчилгээг нэгэн зэрэг явуулдаг их Британийн Томас КҮҮК компанийг санхүүгийн  асуудлаас  аврах хэлэлцээ бүтэлгүйтлээ.  Үүнээс үүдэн  тус компанийн  үйл ажиллагаа доголдож 22 000 хүн ажилгүй болж  магадгүй байдалд ороод байна. 

178 жилийн  түүхтэй ТОМАС КҮҮК компанийн санхүүгийн асуудлаар гаргах хэлэлцээ бүтэлгүйдснээр  энэ компанийн онгоцнуудаар нислэг хийж  байгаа мөн  Томас күүкийн  аяллын хөтөлбөрт  оролцон гадаадад  аялж  олон сая хүнийг буцаахаас өөр аргагүй байдалд ороод байна.  Их Британийн  150 мянга гаруй аялагч аяллынхаа  дундаас  нутаг буцахад  хүрч байгаа юм.  Гадаад  оронд аялж байгаа их Британийн аялагчдыг  буцаан авчирах онгоцнууд  аль хэдийн нислэгээ эхлүүлжээ. 

Томас күүк аяллын компанийн үйл ажиллагаа  доголдолд орсноор  олон улсын хэмжээнд 22000 хүн ажлын байргүй болж магадгүй юм байна. Томас күүк компанийн Их Британи дахь салбарт л гэхэд 9000 хүн ажилладаг юм байна. Аяллын жуулчлалын  салбарт  дэлхий дахинд нэрээ таниулсан тус компани  1841 онд анх байгуулагдаж байсан юм.  

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Томас Күүк компанийг "Аврах" хэлэлцээ бүтэлгүйтлээ  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй