Шууд Chart

Робот загасыг усан доор ажиглалт хийхэд ашиглана

2019-09-23 16:54:24

Америкийн Виржиниагийн их сургуулийн баг робот загасыг бүтээгээд байна. Тунабот гэх робот загасыг  усан доор ажиглалт хийх,  далайн амьтдыг судлахад ашиглах зорилготой байгаа юм.

Виржиниагийн их сургуулийн багийнхан  Тунаботыг бүтээх ажлыг эхлүүлэхээс өмнө  жинхэнэ Туна болон хар амар гэх загаснуудын хөдөлгөөн, биеийн бүтцийг нэлээд судалсан байна.  Судлаачид эдгээр төрлийн засаг нь хурдан, сайн сэлдэг учраас Тунабот робот загасны эх загвар болгон ашиглажээ.  Энэ робот загасны сүүлний  хөдөлгөөний давтамж 15 герцэд хүрэх чадавхтай юм.

Хэдийгээр робот загас бусад шумбах төхөөрөмжүүдээс хавьгүй хурдан ч  жинхэнэ туна загасыг хурдаараа гүйцэхгүй  юм. 25 сантметерийн урттай  робот загаснууд нэг секундэд 1 метр гаруй шумбана. Виржиниагийн их сургуулийн багийнхан  энэ робот загасны тусламжтайгаар  бусад  далайн амьтдыг илүү ойроос ажиглах, судлах боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Робот загасыг усан доор ажиглалт хийхэд ашиглана  
Үзсэн: 1380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй