Шууд Chart

Нэг суудалтай нисдэг тэргээр дэлхийг тойрох аялал хийжээ

2019-09-24 09:00:00

Их Британийн иргэн Жэмес Кетчел гэх эр ганц суудалтай нисдэг тэргээр дэлхийг тойрох аяллыг эхлүүлээд байсан юм.  Тэгвэл Кетчел эрсдэлтэй өндөртэй ганцаарчилсан аялалаа амжилттай дуусгаад  байна.

Өдгөө 37 настай Жэмис Кэтчил задгай нисдэг тэргээр дэлхийг тойрох эр зориг шаардсан аялалаа өнгөрсөн 3-р сард эхлүүлсэн юм. Тэгвэл тэрээр 175  өдрийн дотор 24 000 далайн милийг туулсан байна. Нэг далайн миль нь 1856 метртэй тэнцэнэ гэж бодохоор  Кетчел 37 000 000 метрийн нислэг хийжээ. Европ, Ази болон Хойд Америкаар тойрон ниссэн Кэтчил энэ ганцаарчилсан аялалаа гайхалтай  гэж тодорхойлсон байна. Тэрээр Оросын Сибирт нислэг хийж явах үедээ хар баавгайн сүргийг маш ойрхоноос харсан гэдгээ Би Би Си –д өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ аяллын үеэрх хамгийн хүнд сорилт бол цаг үргэлж анхаарлаа нислэгтээ төвлөрүүлэх гэсэн байна.

Мөн Кэтчилийн нисдэг тэрэг задгай учраас нислэгийн үеэр даарах тохиолдолд их байжээ.  Кэтчил үүнээс өмнө  ч эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан олон аяллыг хийж байсан юм. 2013 онд тэрээр 30 000 орчим км дугуйгаар  туулах аяллыг хийж байсан бол 2011 онд дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд авирч байжээ. Жэмис Кэтчэл эдгээр аялалаараа олон нийтийн анхаарлыг татаж, 10000 гаруй паунд Стерлингийг хүмүүнлэгийн үйлсэд зориулан цуглуулж чаджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэг суудалтай нисдэг тэргээр дэлхийг тойрох аялал хийжээ  
Үзсэн: 1254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй