
Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос журмын дагуу аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасч, Э.Оюунболдод тавын даваанаас хойш унасан бөхчүүдэд цол чимгийг нь нэмж олгох шийдвэр гаргасан.
Энэ шийдвэрээ Баяр наадам зохион байгуулах үндэсний хороонд есдүгээр сарын 02-нд хүргүүлсэн.
Баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор тухайн бөхийн барилдах эрхийг нь хасах бөгөөд цол хураах асуудлыг хорооноос Ерөнхийлөгчид уламжилдаг журамтай.
Тэгвэл Бөхийн салбар хорооноос Баяр наадам зохион байгуулах хороонд хүсэлт хүргүүлээд аль хэдийн 16 хоносон байхад ямар нэг шийдвэр гаргаагүй байна.
Түүнчлэн Б сорьцын шинжилгээ өгсөн нэг бөхийн шинжилгээний хариу мөн л одоо болтол ирээгүй байгааг эх сурвалж хэлэв.
Тэрбээр “Б сорьцын шинжилгээ хийлгэсэн бөхийн хариу манайд ирээгүй. БНСУ дахь лабораториос хариуг нь эхлээд Допингийн эсрэг үндэсний төв рүү явуулна. Харин Допингийн эсрэг үндэсний төвөөс манайх руу хариуг нь явуулах ёстой. Тогтоосон хугацаа гэж байдаггүй. Хариуг ирүүлмэгц олон нийтэд зарлана” гэлээ.
Б сорьцын шинжилгээ өгсөн бөхийн шинжилгээний хариу манайд ирмэгц Бөхийн салбар хороо дахин хуралдах юм байна.
Б сорьцын шинжилгээ өгсөн нэг бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.