Шууд Chart

Индонез улсад шинэ хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна

2019-09-25 16:41:55

Индонез улсад шинэ эрүүгийн хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал олон хотод өрнөөд байна. Иргэдийн бухимдлыг төрүүлсэн энэ хуулийн төсөлд  төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдахыг хориглох, мөн ихэнх тохиолдолд үр хөндөлтийг хориглох заалтууд багтаад байгаа юм. Үүнээс гадна шинэ хуулийн дагуу гэрлэлтээ  батлуулаагүй тохиолдолд залуу хосуудын хамт амьдрахыг хориглож, зөрчвөл хорих арга хэмжээ авах талаар тусгажээ.

Индонез улсын ерөнхийлөгчийн парламентаар хэлэлцүүлэх хугацааг түр хойшлуулаад байгаа хуулийн төслийн дагуу залуу хосууд гэр бүл болохоосоо өмнө  бэлгийн харилцаанд  орох юм  бол нэг жилийн хорих ялыг  оноох юм. Үүнээс гадна мөн хосууд гэрлэлтээ батлуулахаас өмнө хамт амьдарсан тохиолдолд 6 сарын хугацаатай хоригдох ял эдлэх юм. Гэмт хэргийн шинэ хуулийн төсөлд мөн үр хөндөлтийг хатуу хориглоод байгаа юм. Эдгээр заалтаас гадна хуулийн төсөлд  төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдахыг хориглосон байна. Хуулийн төслийг батлах эсэх асуудлаар  санал хураалтыг мягмар гарагт явуулахаар төлөвлөж байсан ч Индонезийн ерөнхийлөгч хуулийг хэлэлцэх хугацааг баасан гарагийг хүртэл хойшлуулсан байна. 

Индонезийн иргэд шинэ хуулиар төрийн албан тушаалтнуудын эрх мэдэл нэмэгдэж, төрийн албаны  хээл хахуультай тэмцэх боломж хумигдаж байгаад ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийлжээ.  Эсэргүүцлийн жагсаал Индонезийн олон хотод өрнөөд байгаа юм. Тус улсын нийслэл Жакарта хот дахь аюулгүй байдлыг хангах үүднээс  5000 гаруй цагдаа,  цэрэг тараан байрлуулаад байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонез улсад шинэ хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна  
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй