Бээжингийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд БНХАУ–ын дарга Си Жинпин оролцож үг хэллээ.

Дөрвөн жилийн бүтээн босголтын ажлын дараагаар Бээжин Дашинь олон улсын шинэ нисэх буудал өнөөдөр албан ёсоор нээгдэж байна. Хятадын дарга Си Жинпин Бээжин Дашинь нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ, Дашинь онгоцны буудлыг Хятадын хөгжлийг түргэсгэх шинэ эх үүсвэр гэж тодорхойлсон байна. Хятадын Иргэний Агаарын Тээврийн газрын орлогч Дон Жиеи энэ онгоцны буудлын үйл ажиллагаа явуулах тусгай эрхийг удирдах албан тушаалтнуудад гардуулжээ. Бээжингийн өмнө зүгт баригдсан шинэ онгоцны буудал Хятадын хойд бүсүүд рүү чиглэсэн олон улсын нислэгийн гол төв болно.
Дашинь онгоцны буудал Тьянанмений талбайгаас 46 км зайд байрладаг бол Бээжин капитал олон улсын онгоцны буудлаас 67 км-ын зайд баригджээ. Бээжингийн онгоцны шинэ буудал 2021 оныг хүртэл жил бүр 45 сая зорчигчдод үйлчилгээ үзүүлэх бол 2025 оноос жил бүр 70 гаруй сая зорчигчдыг хүлээн авах юм.



| Бээжингийн олон улсын шинэ нисэх буудлын нээлт боллоо | ||
| Үзсэн: 1696 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.