Бүгд Найрамдах Хятад ард улс байгуулагдсаны 70 жилийн ойн баярын арга хэмжээ ирэх долоо хоногт болно. Энэ үйл явдалтай холбогдуулан Бээжингийн аюулгүй байдлыг чангатгаад байна.
Бүгд Найрамдах Хятад Ард улс үүсэн байгуулагдсаны баярын гол арга хэмжээ 10-р сарын нэгний өдөр болж, Бээжингийн төв талбайд баярын салют буудуулахаас гадна томоохон хэмжээний цэргийн жагсаалыг зохион явуулах юм. Цэргийн парадын үеэр Хятадын Ардын чөлөөлөх арми хамгийн сүүлийн үеийн байлдааны техник, хэрэгслээ олон нийтэд танилцуулна.
Мөн Хятадын дарга Ши Жинпин Бүгд Найрамдах Хятад Ард улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан үг хэлэх юм. Тэрээр Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт болон тус улсын ойрын жилүүдийн хөгжлийн хөтөлбөртэй холбоотой сэдвээр үг хэлнэ гэж БИ БИ ЭС агентлаг дамжуулсан байна. 10-р сарын 1-ны өдрийн үдээс хойш Бээжингийн төв талбайд концерт болж, салют буудуулах юм. Энэ баярын үеэрх аюулгүй байдлыг сайжруулах үүднээс Бээжин хот дахь харуул, хамгаалалтыг нэмэгдүүлж, хяналтыг улам чангатгаад байна. Бүгд Найрамдах Хятад Ард улс үүсэн байгуулагдсаны баярыг жил бүр тэмдэглэдэг ч энэ жилийн баярын арга хэмжээ илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах юм. Коммунист удирдагч Мао Зэдун Хятадад олон жилийн турш үргэлжилсэн иргэний дайнд ялалт байгуулж, Бүгд Найрамдах Хятад Ард улсыг 1949 оны 10-р сарын 1-ны өдөр үүсгэн байгуулж байсан юм. Энэ баярын үйл ажиллагаатай холбоотойгоор Хятадын цахим орчин дахь хяналтыг ч мөн нэмэгдүүлсэн байна.
| Бээжингийн аюулгүй байдлыг чангатгаж эхэллээ | ||
| Үзсэн: 517 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.