Шууд Chart

“Пизол” мөсөн голд зориулж оршуулах ёслол үйлджээ

2019-09-26 09:55:19

Дэлхийн дулаарлаас үүдэн мөсөн голууд хурдацтай хайлж, устаад байгаа юм. Швейцар улсад  Пизол нэртэй мөсөн гол мөн л хайлж, дуусаад байна. Харин тус улсын иргэд үүнд харуусч байгаагаа илэрхийлэн пизол мөсөн голд зориулсан оршуулгын ёслолыг үйлдсэн байна. 

Өнгөрсөн бүтэн сайн өдөр болсон Пизол мөсөн гол хурдацтай хайлж байгаад харуусч буйгаа илэрхийлсэн оршуулах ёслолд олон зуун хүн оролцсон байна. Энэ ёслолд оролцогчдын ихэнх нь хар хувцас өмсжээ. Пизол мөсөн голд хүндэтгэл үзүүлэх, гашуудлаа илэрхийлэх ёслолд оролцохын тулд  иргэд 2700 метрийн өндөртэй ууланд явган авиралт хийжээ.  Ёслолын үеэр лам нар айлдвар айлдаж, эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар үг хэлсэн байна. Ёслолд оролцогчид Швейцар улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэх ёстой гэж үзэж байгааг илэрхийллээ. Судлаачид  2006 хойноос хойш пизол гэх энэ мөсөн голын 80 хувь хайлж, алга болоод байгааг мэдээлсэн юм. 

Ер нь 2050 он гэхэд Швейцарийн мөсөн голуудын бараг тал хувь нь алга болно гэж тооцоолж байгаа юм. 2014 онд Окжокул гэх 700 жилийн настай мөсөн гол хайлж дуусах үед мөн л энэ үйл явдалд зориулж оршуулах ёслол зохион байгуулж байжээ. Окжокул нь Исландын томоохон мөсөн голуудын нэг байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Пизол” мөсөн голд зориулж оршуулах ёслол үйлджээ   
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй