АНУ-ын Ерөнхийлөгч Трампад итгэл үзүүлэх эсэх асуудал өнөөдөр олон улсад онцолж байгаа гол мэдээлэл болж байна. Сүүлийн үеийн мэдээллээс эхлээд хүргэхэд Америкийн Цагаан ордны тэргүүн Доналд Трамп импичмент буюу итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалтаас хамгаалах тусгай бүлэг байгуулаад байгаа юм байна. Энэ бүлэгт хүссэн хүн бүр 5 ам.долларын хураамж төлөн нэгдэх боломжтой гэдгийг Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн штабаас мэдээлж байна.
Конгресс дахь төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын 150 гишүүн Ерөнхийлөгч Трампад импичмент зарлахыг дэмжиж байгаа. Гэхдээ үндэслэлгүй худал дайралтуудыг цаашид үргэлжлүүлэх боломжийг тэдэнд олгох ёсгүй гэдэг үүднээс ийм бүлэг байгуулснаа тэд мэдэгдсэн байна. Өнгөрсөн шөнө Конгрессын доод танхимын тэргүүн Нэнси Пелоси Ерөнхийлөгч Трампад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулах үйл явцыг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарласан юм.
Конгресс дахь Ардчилсан намынхан улс төрийн ашиг хонжоо хайн эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн Трамп Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа юм. Тодруулбал, 2020 онд дахин төрийн тэргүүнээр сонгогдохын тулд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд шууд бусаар шахалт дарамт учруулсан гэж хардаж байгаа юм. Ийнхүү төлөөлөгчдийн танхимын 6 хороонд эхэлж байгаа мөрдөн шалгах ажиллагаа нь Ерөнхийлөгч импичмент зарласнаар төгсч болох юм. Ийнхүү Ардчилсан намынхан багагүй хугацаанд ярьсан Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах үйл явцыг эхлүүлээд байна. Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн хувьд өмнө нь ийм оролдлогуудыг дэмжихээс татгалзаж байсан нь олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн Америкчуудын олонх энэ санаачлагыг дэмжихгүй байсныг баталж байсантай холбоотойд тооцогдож байна.
Харин Трамп Ерөнхийлөгч, Украины төрийн тэргүүн Зеленскийтэй утсаар ярихдаа шахалт дарамт үзүүлсэн асуудал хэвлэлээр шуугиан дэгдээсний дараа импичментийг дэмжигч Америкчуудын тоо нэмэгдсэн нь Төлөөлөгчдийн танхимын тэргүүнийг байр сууриа өөрчлөхөд хүргэсэн тухай хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ импичмент зарлах үйл явцыг эхлүүлсэн гэдэг нь Ерөнхийлөгч Трамп хугацаанаасаа өмнө огцорно гэсэн үг огт биш. Хэдийгээр Ардчилсан намынхан парламентын доод танхимд олонх байгаа ч сенатын танхимд Бүгд найрамдахчууд Трамп Ерөнхийлөгчийг хамгаалж үлдэх нь бараг тодорхой гэж ажиглагчид тэмдэглэж байна. Ямар ч байсан Америкийн түүхэнд ийнхүү Төрийн тэргүүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалт явуулах үйл явцыг эхлүүлсэн 3 дахь тохиолдол Ерөнхийлөгч Трамп дээр гараад байна.
| Ерөнхийлөгч Трамп импичментээс хамгаалах тусгай бүлэг байгуулжээ | ||
| Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.