Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп даяаршлаас татгалзахыг уриаллаа

2019-09-26 11:21:36

Ерөнхийлөгч Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 р чуулганд оролцохоор Нью-Йоркт ажиллаж байх үед нь  Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн дээрх  чухал мэдэгдлийг хийсэн юм.  Тиймээс ч Ерөнхийлөгч Трамп төрийн тэргүүний чухал өдрийг Ардчилсан намынхан бусниуллаа хэмээн  олон нийтийн сүлжээ Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн  байна.

Тэрээр  сөрөг хүчнийхнээ   ээлжит утгагүй, үндэслэлгүй   шуугианаараа  НҮБ  дахь  онцгой  чухал өдрийг нь, олон ололт амжилтыг нь санаатайгаар  устгаж үгүйсгэж байна хэмээсэн байна.  Мөн импичмент зарлах үйл явцыг эхлүүлж байгаа нь улс орны хувьд  ашиггүйг анхааруулсан байна.  Харин   тэрээр НҮБ-ын  Ерөнхий ассамблейн  74 дүгээр  чуулганы Ерөнхий санал шүүмжлэл дээр  хэлсэн үгэндээ  дэлхийн улс орнуудад хандаж  даяаршлаас татгалзахыг  уриалсан  байна. Тодруулбал  Ерөнхийлөгч  Трамп үндэсний онцлог,  тусгаар тогтнолоо хамгаалж, улс орныхоо  ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихыг уриалсан дэлхийн удирдагчдад  хандаж уриалсан нь  Ерөнхий санал шүүмжлэл дээр энэ удаад хэлсэн үгийнх нь  үндсэн цөм  нь байсныг  хэвлэлүүд тодорхойлж байна.

Мөн Дональд Трамп  дэлхийн хамгийн хүчирхэг  гүрэн АНУ ч ийм  бодлого баримтлах болно  гэдгийг  цохон хэлсэн  байна.  Мөн Ерөнхийлөгч Трамп  аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлыг  чухалчлан хөндсөн.  Гэхдээ тэрээр  АНУ улс орноо батлан хамгаалахад  асар их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа  ч  цэрэг зэвсгийн энэ хүчээ хэзээ  ч ашиглахгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл АНУ шинэ дайн  хүсэхгүй байгааг  илэрхийлсэн  юм.  Мөн  төгсгөлгүй, хэзээ  ч дуусдаггүй  дайн  Америкийн  зорилго биш гэдгийг  тэмдэглэн хэлж байсныг нь  ажиглагчид онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп даяаршлаас татгалзахыг уриаллаа  
Үзсэн: 1285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ЗОЧИН [127.0.0.xxx] 2019-09-27 11:13
Энэ хамгийн зөв улс үндэстэний эрх ашиг дээгүүр байх хэрэгтэй
zochin [127.0.0.xxx] 2019-09-27 05:39
Ene aguu ih manlai udirdagch mongoliin ard tumnii hairt ah bolson hund mongol ulsiin baatar col olgoochee.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-26 17:38
Mongol ulstai sanaa negsen anhnii USA erunhiilugch.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-26 17:27
Great leader
ц [127.0.0.xxx] 2019-09-26 16:13
сайн хүн

Бидэнтэй нэгдээрэй