Өмнөд Солонгосын Хьюндай мотор компани өөрөө явдаг автомашиныг бүтээхэд ихээхэн хөрөнгө оруулалтыг хийж эхлээд байна. Тус компани автомат жолоодлоготой машин бүтээх 4 тэрбум ам.долларын гэрээг Ирландын АПТИВ компанитай байгуулаад байна. Ер нь Хьюндай компани 2023 оныг хүртэл автомашины шинэ технологи үйлдвэрт 14 триллион вонын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Энэ удаагийн хамтын гэрээ Хьюндай Мотор компани хувьд гадаад зах зээл рүү чиглэсэн хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болж байна. Автомат жолоодлоготой автомашины зах зээл дэх өрсөлдөөнийг гүйцэхийн тулд Хьюндай мотор компаниас 1.6 тэрбум ам.долларыг бэлнээр гаргах бол 400 сая ам.долларыг судалгаа болон бусад үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөжээ. Хоёр талын нийт хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.долларт хүрч байгаа юм. Ирландад төвтэй Аптив компани автомат жолоодлоготой машины технологи, оюуны өмчөө Хьюндай мотор компанид ашиглуулах юм байна.
Мөн тус компанийн 700 ажилтан хоёр талын хамтарсан бүтээлд оролцохоор болжээ. Аптив компани хамтын үйлдвэрийн 50 хувийг эзэмших эрхтэйгээр гэрээг байгуулсан байна. Ийнхүү автомат жолоодлоготой машины зах зээлд өрсөлдөгчдөөсөө хоцроод байсан Хьюндай эрс шийдэмгий алхмыг хийгээд байна. Хоёр талын байгуулсан шинэ үйлдвэр бүрэн автомат жолоодлогын системийг 2020 онд туршиж үзэхээр төлөвлөж байгаа юм. Аптив компанийн хувьд машины эд анги үйлдвэрлэлээс гадна автомат жолоодлоготой машины технологийг хөгжүүлэгч юм. Женерал Моторс, Волксваген зэрэг компаниуд бол АПТИВ ийн гол үйлчлүүлэгчид юм байна.
| "Хьюндай мотор" компани 4 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ | ||
| Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.