Шууд Chart

Фэйсбүүк компани “CTRL-labs”-ийг худалдан авлаа

2019-09-26 16:02:19

Фэйсбүүк компани Нью Йорк хотод байрладаг CTRL-labs гэх компанийг худалдан авахаар болоод байна. CTRL-labs компанийн бүтээж буй бугуйвч хүмүүст компьютероо бодлоороо удирдах боломжийг нээж өгөөд байгаа юм. Фэйсбүүк компани хүмүүс бодлоороо электрон төхөөрөмжүүдээ удирдах энэхүү технологийг ихээхэн сонирхож байгаа учраас CTRL-labs ыг худалдан авчээ. 

CNBC-ийн мэдээлснээр Фэйсбүүк компанийн CTRL-labс ийг нэг тэрбум америк доллараар худалдан авчээ. Фэйсбүүк компанийн Өргөтгөсөн болон Виртуал бодит байдлын асуудлын хариуцсан орлогч захирал Андреу Босворт энэ бизнесийн гэрээний талаарх мэдээллийг олон нийтэд өгчээ.  Босворт цахим хуудсаараа дамжуулан өгсөн мэдээлэлд, Фэйсбүүк компани хүний мэдрэлийн системээс өгч буй дохиог компьютерт дамжуулах технологийг хөгжүүлж, хэрэглэгчиддээ хурдан хүргэнэ гэдэгт итгэлтэй байгааг онцолжээ.

Тэрээр CTRL-labs компани  Фэйсбүүктэй нэгдэж байгааг мэдээлсэн ч хоёр талын худалдаатай  холбоотой тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Бодол уншигч бугуйвчийг бүтээгч CTRL-Labs’ компанийг мэдрэл судлаач Патрик Кайфош болон Томас Реардон нар 2015 онд байгуулж байсан юм. Колумбын Их сургуулийн докторантууд болох Патрик Кайфош, Томас Реардон нар компани үүсгэн байгуулснаас хойш 67 сая ам.долларын  хөрөнгө оруулалтыг босгоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фэйсбүүк компани “CTRL-labs”-ийг худалдан авлаа   
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй