Шууд Chart

“Jaguar land rover” үйлдвэрлэлээ түр зогсооно

2019-09-27 14:02:40

Их Британи Европын холбооноос гарсны дараах эдийн засаг болон нийгмийн  үр дагаварт Их Британийн бизнесийнхэн болон иргэдэд бэлтгэлгүй байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байсан. Тэгвэл Их Британийн  хамгийн  том авто машины үйлдвэрлэгч болох Jaguar land rover компани  үйлдвэрлэлээ түр  зогсоохоор төлөвлөж байгааг мэдэгдлээ. 

Их Британийн машин үйлдвэрлэгч Jaguar land rover компани машин үйлдвэрлэлээ 11-р сард  нэг долоо хоногийн турш  түр зогсоохоор төлөвлөж байна. Тус компани энэ алхам нь Их Британи Европын холбооноос гарсны дараах өөрчлөлтөд бэлтгэх, дасах зорилготой гэж мэдээлжээ.  

Их Британийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч компани бүх үйлдвэрээ түр хаахаар болоод байна. Их Британиас экспортлогч байгаа гурван машины тутмын нэг нь Jaguar land rover компанийн бүтээгдэхүүн байдаг юм. Их Британи Европын холбоог орхин  гарах үйл явц 10-р сарын 31-нд болох төлөвтэй байгаа. Их Британийн бусад машин үйлдвэрлэгчид ч гэсэн БРЭКС-ийн дараагаар үйл ажиллагаагаа түр зогсоохоо зарлаад байгаа. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 4-р сард Британи дахь машин үйлдвэрлэл тавин хувиар буурсан байна. Ерөнхий сайд Борис Жонсон Их Британи Европын холбооноос 10-р сарын 31-нд гарах болно гэж мэдэгдэж байгаа бол тус улсын парламентын  зарим гишүүн  БРИКС-ийн хугацааг  хойшлуулах саналыг тавиад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Jaguar land rover” үйлдвэрлэлээ түр зогсооно  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй