Шууд Chart

500 мянга гаруй хүн олимпын галт бамбарын буухианд оролцох хүсэлтээ илэрхийлжээ

2019-09-27 14:13:53

Токиогийн олимпын галт бамбарыг Японы муж хотуудаар аялуулах буухианд оролцохыг хүсэлтээ 500 мянга гаруй хүн илэрхийлсэн байна. Японы  Фүкүшима мужаас  галт бамбарын аяллыг эхлүүлэх юм. 

Токиогийн Олимпын галт бамбарын буухиа 3-р сарын 26 нд эхэлж, 7-р сарын 24–ныг хүртэл буюу олимпын нээлтийн ёслол болтол үргэлжилнэ.  Японы олон, хот мужийг хамрах буухианд 10 000  хүн оролцоно гэж мэдээлж байна. Олимпын галт бамбарыг аяллыг зохион байгуулж байгаа  Японы мужийн захиргаанууд болон хэд хэдэн хувийн компани буухиад оролцох хүсэлтийн иргэдийн өргөдлийг 7-р сараас 8-р сарын хооронд хүлээн авчээ.

Зохион байгуулах комиссоос  нийт 535 717 хүн өргөдлөө илгээсэн байна. Хиого мужаас хамгийн их өргөдөл хүлээн авсан учраас энэ мужаас өргөдөл илгээсэн 225 хүн тутмаас нэг нь л сонгогдох юм. Олимпын галт бамбарын буухианд оролцохоор сонгогдсон хүмүүсийн нэрсийг 12-р сард  зарлах юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

500 мянга гаруй хүн олимпын галт бамбарын буухианд оролцох хүсэлтээ илэрхийлжээ  
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй