Шууд Chart

Их Британиас Австрали хүртэл дөрвөн цаг ниснэ

2019-09-27 14:41:02

Их Британийн сансрын агентлагийн бүтээж байгаа дуунаас ч хурдан онгоц Лондонгоос Сидней хүртэл нисэхэд дөрвөн цагийг л зарцуулах юм байна. Шинэ загварын дуунаас хурдан онгоцоор зорчигч тээвэрлэх үйлчилгээг 2030 оноос эхлүүлэх боломжтой гэж үзжээ.

Энэ дуунаас хурдан онгоц ашиглалтад орсноор Их Британиас Австрали хүртэлх нислэгийн цаг 80 хувиар богиносох юм. Их Британийн Reaction Engines гэх компанийн зохион бүтээгээд байгаа  хамгийн дэвшилтэт тэсрэлтэд хөдөлгүүрийн тусламжтайгаар дуунаас хурдан онгоцнууд  ийм богино хугацааны, өндөр хурдтай нислэгүүдийг хийх боломж бүрдэж байгаа юм. Reaction Engines компанийн SABRE гэх салхи нэвтэрдэг тэсрэлтэд хөдөлгүүрийг ашигласнаар бид Их Британиас Австрали хүртэл дөрвөн цагийн дотор нислэг хийх боломж бүрдэж байна гэж Их Британийн Сансрын Агентлагийн захирал Грахам Турнмок хэлсэн байна. 

Тэрээр 2030 он гэхэд шинэ үеийн дуунаас хурдан онгоцыг ашиглалтад оруулна, үйлдвэрлэлийн ажил тун үр бүтээмжтэй явагдаж байгааг хэлжээ. Австралийн Сансрын агентлагт ч энэ төсөл хамтран ажиллаж байгаа юм. Reaction Engines  компанийн 2019 оны 4-р сард явуулсан хөдөлгүүр хөргөгчийн шинэ технологийн туршилт амжилттай болсон юм. Онгоцнууд Асар хурдтай нисэж байх үед хөдөлгүүр лүү орж буй агаар хэт халж, гэмтэл гарах эрсдэл өндөр юм байна. Харин шинэ  хөргөгч технолого хэт халуун  агаар хөдөлгүүрийн гол их бие руу орохоос өмнө агаарын хэмийг нь буулгадаг байна. 

Үүнээс өмнө Их Британи-Францын хамтран байгуулсан Конкерди гэх компани 2180 км цагийн хурдтай нислэг үйлддэг онгоцнуудаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байсан юм. Конкердигийн үйл ажиллагаа 2003 онд зогссон байна. Тэгвэл Их Британи-Австралийн хамтран бүтээж буй онгоц  Конкордегоос тавин хувиар илүү хурдан юм. Реакшин Энжинэс компани үүсэн байгуулагдсанаас хойш 4 жилийн хугацаанд 130 ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британиас Австрали хүртэл дөрвөн цаг ниснэ  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй