Африкийн орнуудад бүтээгдэхүүнээ борлуулдаг Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Транзин компани ИПО-гоо худалдаанд гаргаад байна. Тус компанийн 80 сая хувьцаа тун амжилттай борлогдсон байна. Транзин компанийн хувьцаа Хятадын Стар Маркет хөрөнгийн биржээр зарагдсан юм. Хятад улс Насдак тэргүүтэй дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдтэй өрсөлдөхүйц хэмжээний үнэт цаасны биржийг дотооддоо байгуулахыг зорьж байна.
Шензеньд төвд Транзин компанийн ухаалаг утаснууд Текно нэртэйгээр Африкийн орнуудад зарагддаг юм байна. Хятадын энэ компани дотоодын зах зээлдээ утсаа борлуулдаггүй ч Африкийн орнуудад бүтээгдэхүүн нь аль хэдийн танигдаж эхэлжээ. Тэгвэл Транзин компани Стар Маркет үнэт цаасны зэх зээл дээр ИПО-гоо худалдаанд гаргалаа. Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгчийн хувьцаа ширхэг нь 35 юанийн үнэтэйгээр худалдаалагджээ. Транзин компани 80 сая хувьцааны борлуулалт хийж, 2.8 тэрбум юань буюу 395 сая ам.долларыг ашиг оллоо.
Тус компанийн хувьцааг авах хүсэлтийг онлайнаар явуулсан 20 хүн тутмын зөвхөн нэг нь л хувьцааг авчээ. Энэ амжилт тус компанийн үнэлгээнд нөлөөлж, Транзин компани одоогоор 4 тэрбум ам.долларын үнэлгээтэй болоод байна. Ийнхүү Хятадын Стар Маркет хөрөнгийн бирж дэх толгой компаниудын нэг нь ухаалаг утас үйлдвэрлэгч боллоо. Хятадын дарга Ши Жинпин Стар Маркет хөрөнгийн биржийг байгуулах санаачлагийг жилийн өмнө гаргаж байсан юм. Түүний энэ алхам Хятадын технологийн компаниудыг гадаад зэх зээлээс аль болохоор хараат бус болгох нэг алхам байжээ. Бээжингээс зүгээс НАСДАК хөрөнгийн биржтэй өрсөлдөхүйц хөрөнгийн Биржийг гарган ирэхийг зорьж байна. АНУ, Хятадын хоорондох худалдааны дайны нэг хохирогч Хятадын тэргүүлэх ухаалаг утас үйлдвэрлэгч Хуавей компани гэж ажиллагчид үзэж байгаа.
| Африкт бүтээгдэхүүнээ борлуулдаг Хятадын компани 4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна | ||
| Үзсэн: 483 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.