Шууд Chart

Германы компани “нисдэг такси” үйлчилгээг нэвтрүүлнэ

2019-09-27 15:00:20

Германы Лилиум гэх компани нисдэг таксийг үйлчилгээнд удахгүй нэвтрүүлэхээр ажиллаж байна. Иргэд эдгээр нисдэг таксийн үйлчилгээг тусгай апп ашиглан авах боломжтой байх юм.

Мюнхен хотод төвтэй энэ компани нисдэг таксины үйлчилгээг ирэх зургаан жилийн дотор  зах зээлд нэвтрүүлэх зорилготой байгаа юм. Тус компани  таван суудал бүхий цахилгаан нисдэг таксины туршилтын загварыг пүрэв гарагт олон нийтэд танилцуулсан юм. Мөн   энэ сарын эхээр Нисдэг таксины анхны нислэг амжилттай явагдаад байгаа юм. Лилиум компани 2025 он гэхэд нисдэг  такси үйлчилгээг  дэлхийн хэд хэдэн томоохон хотод  нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ нисдэг таксинууд зайгаар ажилладаг, бүрэн цэнэгтэй тохиолдолд 60 минутын дотор 300 км аялах юм. Нислэгийн маршрутын дагуу  эдгээр таксины зайг цэнэглэх төвүүд үйл ажиллагаа явуулна. Зорчигчид  өөртөө хамгийн ойр байгаа нисдэг таксины буудалд зорчих захиалгаа  өгөх юм.

Мөн зорчигчид ухаалаг утсан дээрээ суулгасан апплейкшинээр Захиалгаа өгөх ёстой юм байна. Лилиум компани одоогоор зорчих тасалбар хэдэн төгрөгийн үнэтэй байх талаар мэдээлэл өгөөгүй байна. Хамгийн гол нь энэ таксинууд нь энгийн иргэдийн хэрэглээнд зориулагдан бүтээгдэж байгаа учраас тийм ч өндөр үнэтэй байхгүй гэсэн мэдээлэл гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы компани “нисдэг такси” үйлчилгээг нэвтрүүлнэ  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй