АНУ Саудын Арабын руу 200 цэрэг илгээхээр болоод байна. Саудын Арабын газрын тосны байгууламж халдлагад өртсөний дараа Вашингтон тус улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ амлаад байсан юм.
Америкийн Батлан Хамгаалахын яамны мэдээлснээр Вашингтон Саудын Араб руу 200 цэрэг илгээхээс гадна цэргийн техник хэрэгслийн тусламж үзүүлэх болжээ. Америкаас Саудын Араб улсад олгогдож байгаа техник хэрэгсэл дотор хамгаалалтын радар систем 4 ширхэг, Патриот пуужингийн зайнууд багтаж байгаа юм. Энэ сарын 14-нд Саудын Арабын газрын тосны хоёр байгууламж руу дроноор халдсан үйл явдал болсон юм. Энэ халдлагын улмаас дэлхийн хамгийн том газрын тосны байгууламжуудад гал гарч, Саудын Арабын газрын тосны экспорт тавиар хувиар буурсан. Саудын Арабын газрын тосны үйлдвэрлэл өдөрт 5.7 сая баррель нефтийн алдагдалд орсон юм.
Йемений Хусит бүлэглэл Энэ халдлагыг зохион явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа ч АНУ болон Саудын Арабын зүгээс Ираныг буруутгасан хэвээр байна. Саудын Арабын зүгээс Ираны холбогдоод байгаа террорист үйлдлийн эсрэг хариу арга хэмжээг авна гэдгээ илэрхийлсэн бол Америкийн Нэгдсэн Улс мөн л цэрэг хөдөлгөж болзошгүй гэсэн анхааруулгыг өгч байсан юм. Франц, Герман болон Их Британи гэсэн орнууд ч Саудын Арабын газрын тосны байгууламжид болсон халдлагад Ираныг буруутгаад байна.
| АНУ Саудын Араб руу 200 цэрэг илгээнэ | ||
| Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.