Шууд Chart

Францын ерөнхийлөгч агсан Жак Ширак таалал төгслөө

2019-09-27 16:51:09

Францын ерөнхийлөгчийг албыг 12 жилийн турш хашсан, Жак Ширак таалал төгсжээ.  Ерөнхийлөгч агсан Ширак Японы соёлыг гүн гүнзгий судалсан улс төрч байсан юм байна. Тэрээр амьд ахиудаа 40 гаруй удаа Японд очиж байжээ.

Францын Үндэсний Ассамблейн гишүүд  нэг минут дуугаа хурааж, ерөнхийлөгчөөс гадна Парис хотын даргаар 20 орчим жил ажилласан Ширакад хүндэтгэл үзүүлжээ. 1990 оноос хойш Францын төрийн тэргүүнээр 12 жилийн турш ажилласан Жак Ширак 86 насандаа таалал төгслөө. Ерөнхийлөгч агсан Ширак нь Францын Үндэсний Ассемблейн гишүүнээр анх 1967 онд сонгогдож байсан бол 1974 оноос ерөнхий сайдын албанд сонгогдож байжээ.  

41 насандаа ерөнхий сайдын албанд томилогдсон Жак Ширак улс төрийн нам байгуулж байсан юм. Тэрээр 1976 оноос эхлэн  Парис хотын даргаар ажиллаж эхэлжээ.  Францын ерөнхийлөгчөөр 12 жил ажиллах хугацаандаа  Жак Ширак олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж байсан удаа бий. Тухайлбал, тэрээр Муруоа Атол гэх газарт цөмийн бөмбөгийн туршилт явуулж, олон орны эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Мөн Ширак нь АНУ–ын удирдан явуулсан Иракын дайныг хүчтэй  эсэргүүцэгчдийн нэг байсан юм. Францын алдарт  улс төрч Ширак  Японы шүлэг, сумо бөхийн барилдаанд тун дуртай нэгэн байжээ.  Тэрээр хувийн болон албаны шугамаар Японд 40 гаруй удаа зочилсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын ерөнхийлөгч агсан Жак Ширак таалал төгслөө  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй