Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр настай үсчин таалал төгсчээ

2019-09-30 12:11:14

Дэлхийн хамгийн өндөр настай үсчин Энтони Мэнцинелли 108 насандаа таалал төгслөө. Тэрээр 96 жилийн турш үсчингээр ажилласан юм.  

Дэлхий дахинд танигдсан үсчин Энтони Мэнцинелли хорт хавдарын улмаас таалал төгсчээ. Тэрээр хэзээ  ч тэтгэвэрт гараагүй,  ажилдаа  тун дуртай нэгэн байсан гэдгийг Си Эн Энд гарсан мэдээлэлд онцолжээ. Үсчний ажлыг хамгийн удаан хугацаанд хийж байгаа Энтони Мэнцинелли энэ амжилтаараа 2018 онд Дэлхийн дээд амжилтууд  номонд  нэр бүртгэгдсэн юм. Тэрээр 8 настай байхдаа АНУ–д цагаачилж ирснээс хойш амьдралынхаа ихэнх  хугацааг Нью-Йорк дахь  үсчний газраа ажлуулахад  зориулсан байна.  

Мэнцинелли  анхандаа үсчиний газрын шалыг цэвэрлэх ажил хийдэг байсан бол  12 настайгаасаа үс засаж эхэлжээ. Тэрээр сургуульд  сурч байсан ч төгсөөгүй юм байна.  Энтони Мэнцинелли сургуульд сурахаасаа илүүтэй үсчинийхээ ажилд  дуртай нэгэн байж. Дэлхийн хамгийн өндөр настай үсчин  амьдралынхаа туршид олон газар ажиллаж байсны нэг нь Нью-Йоркийн Фантастик Катс гэх үсчний газар юм.Фантастик Катсын эзэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Мэнцинеллиг домогт үсчин гэж тодорхойлсон байна. Алдарт үсчний сандлыг худалдан авах сонирхолтой байгаагаа хэд хэдэн байгууллагаас илэрхийлжээ. 

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай үсчин таалал төгсчээ  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй