
Японы мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь Ёкозүна буюу хамгийн сүүлд аварга цол хүртсэн Кисеносатогийн зодог тайлах ёслол боллоо.
Япон аварга төрөлгүй 19 жил хүлээлгэсний эцэст Кисеносато 2017 оны эхэнд сүмо бөхийн 72 дахь аварга болсон юм.
Гэвч энэ цолтойгоо удаан барилдаж чадаагүй ч Монгол аваргууд ноёрхсон сүмогийн ертөнцөд хоёр ч башёд түрүүлсэн юм.
Энэ оны эхэнд зодог тайлах болсноо зарлаад байсан түүний үсийг хөндөх ёслол өчигдөр болжээ.
Түүний зодог тайлах ёслолд олон нэр хүндтэй эрхмүүд оролцсоны нэг нь өдгөө зодог тайлаад буй Монгол аварга Харүмафүжи Д.Бямбадорж байв.
Түүнийг үсэндээ хүргүүлэх үед Кисеносато нулимс дуслуулсан байна.
Кисеносатогийн зодог тайлах ёслолд Харүмафүжи Д.Бямбадорж уригджээ | ||
Үзсэн: 9178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.