Шууд Chart

Хятадын байлдааны шинэ хөлөг онгоц бэлэн болжээ

2019-09-30 12:52:48

Хятадын усан цэргийн арал болон далайн эргийн ойролцоо байлдах чадавх эрс сайжраад байгааг олон улсын зарим хэвлэлд онцолжээ. Тус улс Тайп 075 гэх  нисдэг тэрэг болон байлдааны онгоцнуудыг тээвэрлэх шинэ хөлөг онгоцоо бэлэн болгожээ. 

“Type 075” хөлөг онгоц нь Хятадын батлан хамгаалахын салбар дахь хамгийн том бүтээн байгуулалтын нэг болоод байна. Энэ усан онгоцыг бүтээх ажил  барууны цэргийн шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй хурдан явагдаад байгаа юм. Тайп 075 онгоц нь гучин нисдэг тэрэгнээс гадна олон зуун явган зорчигчийг нэгэн зэрэг тээвэрлэх чадавхтай. Энэ усан онгоцны тавцангаас байлдааны онгоцнууд шууд хөөргөх, эргэн газардах  боломжтой.

Хятад улс гурван ширхэг “Type 075” усан онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бол хамгийн эхнийх нь ийнхүү бэлэн болжээ. Хоёр дахь байлдааны онгоцыг бүтээх ажил аль хэдийн эхэлсэн гэдгийг  хэвлэлүүд онцолсон байна. 2022 он гэхэд Хятадын усан флот сүүлийн үеийн загварын байлдааны 3 хөлөг онгоцтой болох нь ээ. Бээжин усан флотынхоо байлдааны техникийг сайжруулахад ихээхэн анхаарч байгаа нь Тайванийг өөртөө нэгтгэх хэтийн зорилготой холбоотой гэж зарим хэвлэлд онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын байлдааны шинэ хөлөг онгоц бэлэн болжээ  
Үзсэн: 1974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй