Шууд Chart

Прага хотод 135 метрийн өндөртэй цамхаг баригдана

2019-09-30 13:04:14

Бүгд Найрамдах Чех улсын нийслэл Прага хотод 135 метр өндөр цамхаг барих төслийг танилцуулаад байна. Энэ цамхгийг Прага хотын захад барихаар  төлөвлөж байгаа юм. 

135 метр өндөр энэ цамхгийн зургийг уран барилгач Дэвид Черни болон Томас Кисар нар хамтран гаргасан байна. Топ нэртэй цамхагт зочилсон  хүмүүс  Прага хотын  өдөр, болон шөнийн аж амьдралыг өндрөөс ажиглах боломж  бүрдэж  байгаа юм. Гэхдээ энэ төсөл одоохондоо батлагдаагүй байгаа юм. Хэрэв Чехийн төрөөс  төслийг батлах юм бол Топ цамхаг Прага хотын хамгийн өндөр  барилга  болно.

Цамхгийн барилгын өрөөнүүдийг  эхний ээлжид  түрээсээр ашиглуулах төлөвлөгөө байгаа юм. Топ цамхгийн дотор талд олон нийтэд нээлттэй цэцэрлэгт хүрээлэн баригдах юм. Энэ төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа Тригема компанийн зөвлөлийн тэргүүн Марсел Соурал хэвлэлд өгсөн ярилцлагадаа Топ цамхгийг барих төслийг бэлтгэхэд 2 жилийг зарцуулаад байгааг хэлжээ. Энэ төсөлд мэргэжилтнүүд, орон нутгийн иргэд гээд  бүх талын  л санаа бодлогыг  тусгахыг хичээж байгааг онцолсон байна. Хэрэв энэ төсөл батлагдах юм бол  84 сая ам.долларын өртөг бүхий  топ цамхгийн барилгын  ажил  2021 оноос эхлэх юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Прага хотод 135 метрийн өндөртэй цамхаг баригдана   
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй