АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүнтэй утсаар ярьсантай нь холбоотойгоор гомдол гаргасан тагнуулын ажилтантай уулзахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээ Твиттер хуудсандаа энэ тухай бичсэнийг хэвлэлүүд иш татсан байна.
Тодруулбал, "Америк хүн бүрийн адилаар намайг буруутгаж байгаа тэр хүнтэй, гаднын орны удирдагчтай ярьсан төгс яриаг буруу, худал илтгэсэн тэр мэдээлэгч гэгчтэй уулзах эрхтэй гэж үзэж байна. Дараа нь Шифф Конгрессод худал мэдээлэл өгсөн гэж зохиож гүтгэсэн. Тэрээр аугаа их танхимд урьд хожид харж байгаагүйгээр бүдүүлгээр, аймшигтайгаар худал хэлж хуурсан. Тэрээр аймшигтай зүйлс бичиж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн мэтээр түүнийгээ уншсан. Тиймээс Шиффийг худал ярьж, хууран мэхэлснийхээ төлөө хамгийн дээд түвшинд мэдүүлэг өгөөсэй гэж хүсч байна.

Түүнчлэн хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч хүнээс би намайг буруутгасан хүнээс мэдээлэл авсан гэх нууц ажилтнаас гадна түүнд хууль бусаар тодорхой хэмжээнд худал мэдээлэл өгсөн хүнтэй ч уулзахыг хүсч байна. тэр хүн бол Америкийн Ерөнхийлөгчийг тагнасан. Энэ чинь ноцтой үр дагавар бүхий хэрэг" хэмээжээ.
Америкийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Ерөнхийлөгч Трампын эсрэг гомдол гаргасан тагнуулын нууц ажилтныг Холбооны хамгаалалтад аваад байгаа юм байна. АНУ Украины төрийн тэргүүн нарын утсаар ярьсан яриатай холбоотойгоор шуугиан дэгдсэний дараахан тухайн мэдээлэгчийг сүрдүүлсэн тохиолдол гарсан учир ийм арга хэмжээ авсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм.
| Ерөнхийлөгч Трамп гомдол гаргасан тагнуулын ажилтантай уулзахыг хүсчээ | ||
| Үзсэн: 1181 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.