Шууд Chart

Москвад болсон жагсаалд 20 мянган хүн оролцжээ

2019-10-01 11:59:42

Өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын нийслэл Москва хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 20 гаруй мянган хүн оролцсон байна. Жагсагчид улс төрийн хоригдлуудыг нэн даруй  суллах шаардлага тавьж, Москва хотын Сахаровын өргөн чөлөөнд цуглацгаажээ.

Москва хотын Думын сонгуульд бие даагчдыг оролцуулаагүйг эсэргүүцэгчдийн жагсаалыг сөрөг хүчнийхэн өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн зохион байгуулах болсон. Харин энэ удаагийн жагсаалд  эсэргүүцлийн  жагсаалд оролцсоныхоо төлөө эрүүгийн хэрэгт татагдан хоригдох болсон хүмүүсийг суллахыг шаардагсад  оролцсон байна. Эсэргүүцлийн энэ жагсаал нь эрх баригчдын зөвшөөрөлтэйгөөр болсон  байна.

"Cулла" уриан дор зохион байгуулагдсан энэ жагсаалд оролцогчид  улс төрийн хэргээр урьдчилан саатуулах төвд хоригдсон хүмүүсийн хөрөг зургийг барьцгаасан  байлаа.  Тэдний ихэнх нь өнгөрсөн 7 болон 8 дугаар сард Москвад  болсон жагсаал цуглааны үеэр саатуулагдсан хүмүүс  байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москвад болсон жагсаалд 20 мянган хүн оролцжээ  
Үзсэн: 1423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй