Шууд Chart

Саудын угсаа залгамжлагч ханхүү газрын тосны үнэ эрс өсч болзошгүй гэв

2019-10-01 12:14:37

Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мухаммед Бин Салман олон улсын хамтын нийгэмлэгийн удирдагчид Ираныг тогтоон барих хүчин чармайлт гаргахгүй бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тэнгэрт хадаж болзошгүйг анхааруулсан байна. Тэрбээр Иранаас болж газрын тосны нийлүүлэлт саатаж эхэлбэл ийм аюул эрсдэл учрахыг CBS телесувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр, Ойрх Дорнод дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийн 30 хувийг хангадаг. Дэлхийн зах зээл дээрх худалдааны 20 хувь, олон улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг хангаж өгдгийг  сануулсан  байна. Мөн энэ 3 хүчин зүйл нуран унавал дэлхийн эдийн засаг ч тэр чигээрээ нурах болно гэдгийг анхааруулсан байна. Түүнчлэн энэ ярилцлагын үеэ өнгөрсөн онд Стамбул дахь Саудын Арабын  консулын газарт  гарсан сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насанд халдсан хэргийн талаар  ярилцсан аж.

Энэ үеэр угсаа залгамжлагч ханхүү Бин Салман энэ хэрэгт Саудын Араб улс хариуцлага хүлээх ёстойг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр, "Саудын засгийн газарт ажиллаж байсан хүмүүс энэ хэргийг үйлдсэн учир улс орны удирдагчийн хувьд  бүрэн хариуцлага хүлээхээ мэдэгдсэн. Гэхдээ  тэрээр сэтгүүлчийн аминд хүрэх захиалга, тушаалыг  өгөөгүй, ийм гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг мэдээ ч үгүй" гэдгээ онцолсныг нь хэвлэлүүд мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын угсаа залгамжлагч ханхүү газрын тосны үнэ эрс өсч болзошгүй гэв  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ZOCHIN [127.0.0.xxx] 2019-10-01 16:19
BENZIN EE NUUTCLUUREIDEE

Бидэнтэй нэгдээрэй