Шууд Chart

НАСА: 2020 онд ангараг руу судалгааны робот илгээнэ

2019-10-01 16:21:31

Америкийн сансрын судлалын агентлаг болох НАСА Ангараг гараг уруу дахин судалгааны робот илгээхээр төлөвлөж байна. Үүнээс өмнө Сониучхан нэртэй судалгааны роботыг илгээж байсан бол 2021 оноос эхлэх Ангарагийн дараагийн судалгааны ажил тус гарагийн хөрсний  гүнд явагдахаараа ихээхэн онцлогтой байгаа юм.

Америкийн Сансар судлалын Агентлагийн бүтээж байгаа Ангараг 2020 гэх судалгааны роботыг ирэх зун хөөргөхөөр төлөвлөж байна. Ангараг гараг уруу өмнө нь илгээгдсэн Сониучхан роботтой харьцуулахад  Ангараг 2020 илүү боловсронгуй юм байна. Үүнээ ч үүдэн эрдэмтэд ирэх жил хөөргөх судалгааны роботын тусламжтайгаар  олон шинэ нээлтийг хийнэ гэсэн өндөр хүлээлттэй байгаа юм. Ангараг 2020 нь улаан нүдэн гарагийн хөрсөнд өрөмдлөг хийж, хөрсний доорх материалын дээжийн мэдээллийг дэлхий рүү илгээнэ.  НАСА-гийн тэргүүлэх эрдэмтэд Ангарагийн хөрсний гүнд  өмнө нь огт судалгаа явуулж байгаагүй гэдгийг хэлсэн байна. Тэрээр хөрсний гадаргуугаас илүүтэй хөрсний доороос  амьд организм эсвэл амьдрал байсны ул мөрийг олох магадлал илүү өндөр гэдгийг ч онцолжээ. Эрс хатуу уур амьсгалын улмаас аливаа организм хөрсөн доор амьдарч эхлэх хандлагатай байдгийг дэлхий дээр явуулсан судалгаа, шинжилгээний ажил ч баталж байгаа юм  байна.

Энэ төслийг хэрэгжүүлэх ажил дээр  Америкийн Сансар Судлалын агентлаг  Европын Сансрын агентлагтай хамтран ажиллаж байгаа юм. Ангараг 2020 судалгааны робот ирэх жилийн 7-р сард  эх дэлхийгээс хөөрч,  2021 оны хоёр дугаар сард Ангараг дээр бууна гэж тооцоолж байна. Дэлхийгээс 140 сая милийн зайд орших ангараг уруу аялах энэ робот хоёр камертай гаас гадна агуй, асга , хавцал зэрэг бартаат газар зураг авахад зориулагдсан бичил нисдэг тэрэгтэй хосолмол байх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАСА: 2020 онд ангараг руу судалгааны робот илгээнэ  
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй