
Монгол Улсын заан Долгорсүрэнгийн том хүү Сугаррагчаагийн хүү Хоошёорюү Бямбасүрэн ирэх арвандүгээр сарын башёд жюүрёо зиндаанд дэвшин барилдана.
Түүний авга ах Асашёорюү Д.Дагвадорж мэргэжлийн сүмод зодоглосон 10 дахь тэмцээндээ жюүрёод барилдаж байсан бол Хоошёорюү 11 дэх тэмцээндээ сэкитори болж, жюүрёод барилдахаар болж байгаа нь энэ юм.
Өдгөө 21 настай С.Бямбасүрэнгийн хувьд одоогоос жил гаруйн өмнө Япон Улсыг зорьж байжээ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Их аварга ахынхаа сүмогийн дэвжээнд гаргасан амжилтыг нь эвдэнэ" гэсэн байна.
С.Бямбасүрэн: Их аварга ахынхаа сүмогийн дэвжээнд гаргасан амжилтыг нь эвдэнэ | ||
Үзсэн: 4129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.