Шууд Chart

Монгол Улсын харцага О.Хангайгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2019-10-02 10:09:25

Ховд аймгийн Буянт сумын уугуул, улсын харцага Оргихын Хангай өнөөдөр 29 нас хүрч байна.

Тэрбээр 2017  онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд Монгол Улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, улсын начин Б.Серикийг тухайн үед аймгийн арслан цолтой байхад нь тунан барилдаж, зургаа давж байсан билээ. Харин анхны цол нь 2012       оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж, аймгийн заан, 2013      оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг, тэр жилийнхээ Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.

Ийнхүү 2017  оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртэж байлаа.

Залуу харцагадаа спортын өндөр амжилт хүсч, дээд цолонд хүрэхийг ерөөе.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын харцага О.Хангайгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй