Америкийн SpaceX компани сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл тус компани Ангараг болон Сар уруу хүн тээвэрлэх зориулалтын хамгийн сүүлийн үеийн загварын сансрын хөлгөө танилцууллаа. Мөн сансрын аялал ойрын жилүүдэд эхлэн гэдгийг мэдээлсэн байна.
SpaceX компанийн захирал, тэрбумтан Элон Маск задгай сансарт энгийн иргэдийг аялуулах сансрын хөлгөө танилцууллаа. Starship Mk1 гэх сансрын хөлөг 100 гаруй хүнийг задгай сансар уруу тээвэрлэх боломжтой юм байна. Энэ сансрын хөлгийг Сарнаас гадна Ангараг хүртэл аялж чадна гэдгийг Элон Маск онцолжээ. Starship Mk1–ийн бусад сансрын хөлгүүдээс ялгагдах нэг онцлог нь олон дахин ашиглах боломж юм. Пуужинтэйгээ нийлээд нийт 118 метрийн өндөртэй энэ аварга сансрын хөлгийн анхны туршилтын нислэг ирэх хоёр сарын дотор явагдах төлөвлөгөөтэй байна.
Энэ туршилтын нислэг хүнгүй явагдана. Сансрын хөлөг 65 000 фийтийн өндөрт гарсны дараа дэлхий дээр эргэн газардах юм. Starship Mk1 онгоцоор задгай сансар уруу аялал хийнэ гэдгээ хэд хэдэн хүн зарлаад байгаа юм. Тодруулбал, 2020 онд Японы тэрбумтан Юсаку Маезаваги болон өөр хэд хэдэн хүнийг сар уруу аялуулахад Starship Mk1 сансрын хөлгийг ашиглах юм байна. Японы тэрбумтан энэ аялалд хэр их хэмжээний мөнгө төлсөн нь одоогоор тодорхойгүй байгаа билээ. Сансрын аялал жуулчлалыг бий болгох, хөгжүүлэх зорилготой SpaceX нь хувийн компани юм. 2011 оноос хойш АНУ- н сансрын агентлаг болох НАСА Спэйси ЭКс болон Бионг компаниудад 6.8 тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг өгөөд байгаа юм. НАСА агентлаг Америкийн хувийн компаниудад дэмжлэг үзүүлэх замаар өөрийн газар нутаг дээрээс сансрын нисгэгчдээ хөөргөх боломж бүрдүүлэхийг зорьж байгаа юм.
| SpaceX компани сансрын аяллаа удахгүй эхлүүлнэ | ||
| Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.