
Баянзүрх хайрханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн намрын нээлтийн 128 бөхийн барилдаан энэ сарын 6-нд ням гарагт болно.
Үүнд зодоглох бөхчүүдийг энэ сарын 4, 5-нд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх юм байна.
Сонирхуулахад, 2007 оноос эхлэн зохион байгуулсан уг барилдаанд Монгол Улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэж байв.
Харин түүнээс хойш хамгийн олон буюу хоёр удаа түрүүлсэн бөхөөр Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага О.Хангай нар тодроод байна.
Гэхдээ өнгөрсөн жил өнжсөн бол түүний өмнөх жил Монгол Улсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэж байлаа.
Баянзүрх хайрханы нэрэмжит барилдаан болно | ||
Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.