Шууд Chart

Их Британийн Ерөнхий сайд “Брексит”-ийн шинэ төлөвлөгөөг танилцуулна

2019-10-03 09:18:01

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Умард Ирландтай холбоотой маргаантай асуудалд цэг тавих санал  санаачилга бүхий төлөвлөгөөгөө  Европын Холбооныхонд танилцуулах гэж байна.

Тодруулбал, Их Британи улс Европын Холбооны эгнээнээс гарсны дараа Умард Ирланд 2025 он хүртэл Европын Холбооны нэгдсэн зах зээлдээ үлдэх  ёстой. Харин Европын Холбооны гаалийн холбооноос гарч хилийн дагууд шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулах нь зөв гэж Ерөнхий сайд Борис Жонсоны баг энэ төлөвлөгөөгөөрөө тодорхойлсон байна. "Дөрвөн жилд хоёр хил" хэмээн нэрийдэж байгаа энэ төлөвлөгөөний дагуу Их Британийн хамтаар Европын Холбооны эгнээнээс гарч байгаа Умард Ирланд болон Европын Холбоондоо үлдэж байгаа Бүгд Найрамдах Ирланд улсын  хооронд хилийн шугам тогтоож гаалийн хяналтын цэгүүдийг 4 жилийн хугацаагаар байгуулах аж.

Харин Умард Ирландын парламентад Брекситийн дараах шилжилтийн энэ дууссаны дараа буюу 2025 онд Британийн хууль тогтоомжид захирагдах эсэхээ  шийдвэрлэх  эрхийг үлдээж  байгааг  энэ төлөвлөгөөнд тусгасан байгаа юм. Мөн шинэ төлөвлөгөөнд Белфастын гэрээний үр дүнгээр Британи, Ирландын сайд нарын зөвлөл байгуулах заалт багтсан байгаа. Умард Ирландын ардчилсан юнионист намынхан Борис Жонсоны энэ  шинэ төлөвлөгөөг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн Ерөнхий сайд “Брексит”-ийн шинэ төлөвлөгөөг танилцуулна  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй