Шууд Chart

Каталоны тусгаар тогтнолыг дэмжигчид жагсаал зохион байгууллаа

2019-10-03 09:37:24

Каталонийн тусгаар тогтнолыг дэмжигчид Барселон хотноо эсэргүүцлийн томоохон жагсаал зохион байгуулсан байна. Энэхүү жагсаалыг Каталонийн үндэсний ассамблейгаас санаачлан зохион байгуулсан аж.

Барселоны төв талбайд болсон энэ жагсаалыг Каталонийн тусгаар тогтнолыг зарлахтай холбоотой асуудлаарх бүх нийтийн санал хураалт явуулсны 2 жилийн ойд зориулжээ. Жагсаалд оролцогчдын ихэнх нь Каталонийн салан тусгаарлагчдын албан бус далбааг барьцгаасан байлаа. Хоёр жилийн өмнөх энэ өдөр болсон бүх нийтийн санал хураалтад оролцогчдын олонх нь Каталонийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн санал өгсөн байсан юм.

Каталонийн  парламент 2017 оны 10-р сарын 27-ны өдрийн хуралдаанаасаа бие даасан бүгд найрамдах улс байгуулснаа зарлан тунхагласан тогтоолыг батлан гаргасан. Гэвч Испанийн төв засгийн газар санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй орон нутгийн парламентын тогтоолыг хууль бус гэж үзсэн. Улмаар Каталонийн  парламентыг татан  буулгаж ээлжит бус сонгууль зарлаж  тусгаар тогтнолыг дэмжсэн удирдагчдыг хууль зөрчсөн, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн хэрэгт буруутгасан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Каталоны тусгаар тогтнолыг дэмжигчид жагсаал зохион байгууллаа   
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй