Шууд Chart

Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд 24 орны бөх зодоглоно

2019-10-03 09:48:47

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 11-13-нд Якутын «Триумф» спортын ордонд болно.

12 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, Румын, Латви, Афганистан, БНХАУ, Япон, Гүрж, Польш, Литва, Филиппин, Беларусь, Унгар, Молдав, Азербайжан, Болгар, Канад, Энэтхэг, Узбекистан, Кыргызстан, Казахстан, Армен, Македон, БНСУ гэсэн 24 орны бөх барилдахаар болжээ.

“Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, хүрэл медальт Сослан Романов, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, дэлхийн болон Европын гурван удаагийн аварга Гажи Алиев, “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, “Бээжин-2008” олимпийн хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга Сушил Кумар, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой аварга Александр Богомоев тэргүүтэй шилдгүүд зодоглохоор мэдүүлэгээ өгөөд байна.

Тэмцээний нийт шагналын сан 100 ам.доллар бөгөөд алт 5000, мөнгө, 3000, хүрэл медальтан 1000 “ногоон” хүртэнэ.

Түүнчлэн Якутад азтай үзэгчийг “Сүзүки” машинаар шагнах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд 24 орны бөх зодоглоно  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-04 10:11
Тэмцээний нийт шагналын сан 100 ам.доллар бөгөөд алт 5000, мөнгө, 3000, хүрэл медальтан 1000 “ногоон” хүртэнэ......бичсэн зүйлээ сайн хянаж байгаарай.

Бидэнтэй нэгдээрэй