Шууд Chart

Ереванд Евроазийн эдийн засгийн холбооны дээд уулзалт болж байна

2019-10-03 10:17:31

Армен улсын нийслэл Ереван хотноо өнөөдөр Евразийн эдийн засгийн холбооны дээд уулзалт эхэлж байна. Энэхүү арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин өчигдөр тус хотод хүрэлцэн очсон байна.

Энэ удаагийн дээд уулзалтад оролцогчид  нэгдсэн зах зээлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн гол салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ дээд уулзалтад Ерөнхийлөгч Путинээс гадна Ираны төрийн тэргүүн Хасан Роухани, Молдавын төрийн тэргүүн Сингапурын Ерөнхий сайд төр засгийн тэргүүн нар оролцож байна. Мөн дээд уулзалтад оролцогчид  тус холбооны ирэх оны  төсвийн төслийг хэлэлцэн батлах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ереванд Евроазийн эдийн засгийн холбооны дээд уулзалт болж байна  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй