Шууд Chart

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим хэд хэдэн дипломат төлөөлөгчийг тусгай сонсголд дуудав

2019-10-03 10:48:29

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намынхны хооронд дипломат маргаан дэгдээд байна. Төлөөлөгчдийн танхимын олон улсын асуудал эрхэлсэн хорооноос Ерөнхийлөгч Трампын Украины төрийн тэргүүнтэй утсаар ярьсан ярианы агуулгатай холбоотойгоор мэдүүлэг өгүүлэхээр хэд хэдэн дипломат төлөөлөгчийг тусгай сонсголд дуудсан юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга тус хорооны энэ хүсэлтийг сүрдүүлэг шахалт гэж үзэж байгаагаа илэрхийлсэн  байна.

Майк Помпео, Төрийн департаментын мэргэшсэн ажилтнуудыг мөрдөж, зүй бусаар харьцан сүрдүүлэх гэсэн арга барилыг тэвчихгүй гэдгээ  илэрхийлсний дээр үүний эсрэг боломжтой бүх арга хэмжээг авах болно гэдгээ амласан байна. Тэрбээр, энэ тухайгаа олон нийтийн сүлжээ Твиттер хуудсаараа  дамжуулан мэдэгдсэн юм.

Мөн Майк Помпео Төрийн департаментын 5 ажилтнаас мэдүүлэг авахаар тусгай сонсголд дуудсаны хариуг бичгээр илгээснийгээ Твиттер хуудсандаа ч дэлгэсэн байна. Энд олон улсын асуудал эрхэлсэн хороо ийм хүсэлт гаргасан нь процедурын алдаатай, заасан хугацаанд очиж мэдүүлэг өгөх боломж байхгүй гэдгийг тэмдэглэсэн байлаа. Харин Конгрессын хороон дахь Ардчилсан намын гишүүд Төрийн нарийн бичгийн дарга Помпеог ажилтнууддаа  мэдүүлэг  өгөхгүй байх үүрэг өгсөн төдийгүй айлган сүрдүүлсэн хэмээн буруутгаж байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч Трамп  улс төрийн өрсөлдөгчөө харлуулахын тулд Украинд дарамт шахалт үзүүлж байхад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга сонсч мэдэж байсан. Тиймээс Ерөнхийлөгч үндсэн хууль зөрчсөн эсэхийг нотлох мөрдөн шалгах ажиллагаанд Помпео гэрч болохоор байна. Тиймээс Ерөнхийлөгчийн болоод өөрийнхөө нэр хүндийг уснаас хуурай авч гарахын тулд  ажилтнуудаа сүрдүүлж байгаагаа зогсоохыг шаардаж байна.  Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессод түүний эсрэг  импичмент зарлах үйл явцыг  эхлүүлсэнийг төрийн эргэлт хэмээн  тодорхойлж байгаагаа илэрхийллээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим хэд хэдэн дипломат төлөөлөгчийг тусгай сонсголд дуудав  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй