Америкийн Нэгдсэн Улсын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэр дэвшигчдийн хоорондох их сунгаа эхлээд байгаа. Тэгвэл Ардчилсан намын нэр дэвшигчдийн дунд чансаагаараа гуравт бичигдэж байгаа сенатч Берни Сандерс сонгуулийн ажлаа түр зогсоогоод байна. Берни Сандерс эрүүл мэндийн асуудлаас үүдэн ийм шийдвэр гаргахад хүрчээ.
Невада мужид болсон үйл ажиллагааны дараагаар Сенатч Берни Сандерс цээжээр хатгуулах зовуурыг мэдэрч эхэлсэн байна. Үүнээс үүдэн эмчид үзүүлэхэд Берни Сандерсийн зүрхний артерийн судсанд бөглөрөлт үүсэн гэж оношлогдож, зүрхний эмчилгээнд орсон байна. Энэ эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн өдгөө 78 настай Берни Сандерс сонгуулийн холбоотой үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм.
Гэхдээ Вермонт мужийн сенатч биеийн байдал нь тун давгүй байгааг өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Берни Сандерсийн энэ эмчилгээ хур удаан хугацаанд үргэлжлэх, тэрээр 10-р сарын 15-нд болох Ардчилсан намын нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээнд оролцож чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 2020 онд болох Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сунгааг дэд ерөнхийлөгч асан Жо Байден тэргүүлж байгаа бол Массачусетс мужийн сенатч Элизабет Воррин хоёрт орж явж байна.
Харин Сенатч Сандерс гуравт бичигдээд байгаа юм. Берни Сандерс өнгөрсөн 7-р сараас 9-р сарын хооронд 25 сая америк долларыг сонгуулийн компанит ажилдаа зориулан цуглуулсан байна. Ардчилсан намын нэр дэвшигчдээс гурван сарын дотор ийм их мөнгөн дэмжлэгийг олон нийтээс хүртсэн улс төрч Берни Сандерсаас өөр байхгүй юм. Хэрэв Сандерс ерөнхийлөгч сонгуульд ялалт байгуулах юм бол тэрээр Америкийн түүхэн дэхь хамгийн өндөр настай ерөнхийлөгч болно. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа бусад нэр дэвшигчид Бэрни Сандерсыг хурдан хугацаанд эдгэхийг хүссэн байна.
| Берни Сандерс сонгуулийн ажлаа түр зогсоолоо | ||
| Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.