Шууд Chart

Шумбагч онгоцноос пуужин хөөргөсөн гэдгээ Умард Солонгос мэдэгдлээ

2019-10-03 16:00:17

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс усан доор шумбагч онгоцноос пуужингийн туршилт явуулсан нь амжилттай боллоо гэдгийг тус улсын төрийн хэвлэл дамжуулсан байна. Харин Пхеньяний энэ үйлдэл Нэгдсэн Үндэсний байгууллагын тогтоолыг зөрчиж байгааг Японы зүгээс анхаарууллаа.

Умард Солонгос Пукгуксон 3 гэх баллистик пуужинг Японы тэнгист туршлаа гэж тус улсын төрийн хэвлэл өнөөдөр мэдээлээд байна. Усан доор шумбагчаас хөөргөсөн пуужингийн туршилт  лхагва гарагт явагдсан байна. Мөн Умард Солонгосын зүгээс пуужингийн туршилт хөрш орнуудын  аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөгүй гэдгийг онцолжээ. Үүнээс гадна  шумбагч онгоцноос явуулсан пуужингийн туршилт нь Ардчилсан Солонгосын гадаад орны заналхийллийн эсрэг тэмцэх чадавхийг шинэ түвшинд хүргэж, өөрийгөө хамгаалах чадварыг улам бэхжүүллээ гэж тус улсын төрийн хэвлэл дамжууллаа. Энэ үйл явдалтай холбогдуулж Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун улсынхаа батлан хамгаалахын удирдлагуудад баяр хүргэжээ.

Шумбагч онгоцноос хөөргөсөн пуужингийн туршилтыг удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр очиж үзсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин Пхеньян энэ үйлдлийг Өмнөд Солонгос болон Японы зүгээс эрс буруутгаад байна. Энэ пуужингийн туршилт нь  Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаарх АНУ болон Умард Солонгосын хоорондох хэлэлцээ эхэлснээс хойших хамгийн том өдөөн хатгасан үйлдэл боллоо гэж зарим шинжээч дүгнэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шумбагч онгоцноос пуужин хөөргөсөн гэдгээ Умард Солонгос мэдэгдлээ  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй