Энэтхэгийн Сикким мужийн захиргаа болон иргэд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гялгар уутны хэрэглээнээс татгалзаж эхлээд байна. Энэ мужийн иргэд давуу болон цаасан уутыг хэрэглэхэд түлхүү анхаарч байгаа юм.
Энэтхэгийн Сикким мужид нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хориглох шийдвэр тэртээ 1998 онд гарч байжээ. Тухайн үед Сикким мужид хөрсний гулгалт бий болж, олон зуун иргэд эд хөрөнгөөрөө хохирч байсан юм. Шинжээчид ус зайлуулах хоолой гялгар уутанд бөглөрсний улмаас үерийн ус хальж, хөрсний гулгалт үүссэн гэж дүгнэж байж. Үүний дараагаар Сикким мужид гялгар уутны эсрэг компанит ажлууд идэвхжиж, мөн нэг удаагийн торон уутыг хэрэглэхийг хориглосон хууль батлагдаж байжээ. Сикким нь Энэтхэгийн бусад бүс нутагтай харьцуулахад гялгар уутны эсрэг хамгийн амжилттай тэмцэж буй мужаар нэрлэгдээд байна.
Тус мужийн нийслэл болох Гангток хотын дэлгүүрүүд гялгар уутны оронд цаасан болон даавуун уутыг хэрэглэх болжээ. Зарим хүнсний бүтээгдэхүүнийг Ургамалын том навчинд боож зарах арга ч дэлгэрч байгаа юм. Гангток хотод иргэд гялгар уут авч яваа тохиолдолд торгууль оногдуулдаг байж. Үүнээс гадна олон нийтийн цугларалт, уулзалт болгон дээр гялгар уутны хор хөнөөлийг таниулах талаарх мэдээллийг өгдөг байсан нь иргэдийн мэдлэг, ухамсарт ихээхэн нөлөө үзүүлжээ. 2014 болон 2018 онуудад явуулсан судалгаагаар Гангток болон Сикким мужийн бусад хотуудад гялгар уутны хэрэглээ эрс буурсныг тогтоосон байна.
| Энэтхэгийн Сикким мужийн гялгар уутны эсрэг тэмцэл үр дүнд хүрч байна | ||
| Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.