Америкийн сансар судлалын агентлаг болох НАСА Бархасбадь гараг дээр том хар толбо бий болсон зургийг авсан байна. Энэ хар нүхийг Бархасбадийн дагуул гарагийнх гэж үзэж байгаа юм. Нар, Сар, болон Дэлхий нэг шугамд огтлолцох үед сарны сүүдэр дэлхий дээр тусдаг шиг үйл явдал Бархасбадь гарагт тохиосон байна. Дагуул гараг нарны өмнүүр орох үед сүүдэр ийнхүү Бархасбадь дээр тусч харагджээ.
НАСА гаас энэхүү бархасбадь дээр туссан хар сүүдрийг 2200 милийн өргөнтэй гэж мэдээллээ. Энэ нь Нью-Йоркоос Лас-Вегас хүртэлх хэмжээтэй адил юм. Сүүн замын хамгийн том гараг болох Бархасбадь хэд хэдэн дагуултай учраас энэ гараг дээр нар хиртэлт болох тохиолдол элбэг ажиглагддаг байна.
| Бархасбадь дээр дагуул гарагийн сүүдэр тусч байгаа зургийг авчээ | ||
| Үзсэн: 1650 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.