2019 оны дэлхийн хамгийн хүчирхэг гадаад паспортууд жагсаалтыг танилцуулаад байна. Сингапур болон Японы иргэд 190 оронд визгүй зорчих эрхтэй юм. Иймээс ч Сингапур болон Японы гадаад паспорт хамгийн хүчирхэгээр нэрлэгдээд байна.
2019 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспорт жагсаалтын нэг дүгээр байрт ийнхүү Азийн хоёр орон бичигдээд байгаа юм. Хенлей Паспорт Индексийн гаргасан энэхүү жагсаалтын хоёрт Азиас Өмнөд Солонгос, харин Европоос Финланд болон Герман гэсэн гурван орон оржээ. Өмнөд Солонгос, Финланд болон Германы иргэд виз мэдүүлэхгүйгээр Дэлхийн 188 оронд шууд зорчих эрх нээлттэй юм. Ер нь Европын орнуудын гадаад паспорт дэлхийн олон оронд нөлөө бүхий байдаг нь Хенлей Паспорт Индексийн жагсаалтаас тодорхой байна.
Тодруулбал, Денмарк, Италийн гадаад паспорттай иргэд 187 улсад урьдчилан виз мэдүүлэхгүйгээр шууд зорчих эрхтэй байдаг бол Франц, Испани болон Шведийн гадаад паспорттай бол 186 улсад визгүй нэвтрэх боломжтой юм байна. Үүнээс гадна Хэнлэй Паспорт Индексээс дэлхийн хамгийн хүчин мөхөс гадаад паспортуудыг нэрлээд байгаа юм. Визгүй зорчих орнуудын тоо нь 40 хүрэхгүй байгаа улсыг доорх жагсаалтад оруулсан байна. Тухайлбал, Афганистан улсын иргэд 25 орон уруу, Ирак улсынх 27, Сирийн иргэд 29 орон уруу визгүй зорчиж болох юм.
Сонирхуулахад, 2014 оны хамгийн хүчирхэг гадаад паспорттай орноор АНУ, Их Британи нэрлэгдэж байсан бол энэ жилийн жагсаалтанд дээрх хоёр орон 6-р байр уруу уруудсан байна. Хенлей Паспорт Индексээс улс орнууд аль болохоор нээлттэй визний бодлого баримтлах нь эдийн засагт төдийгүй нийгэмд эерэгээр тусч байгааг онцолжээ.
| Сингапур болон Японы гадаад паспорт хамгийн хүчирхэгээр нэрлэгдлээ | ||
| Үзсэн: 2787 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.